ХХААХҮЯ-аас батлагдсан 08-00-02/03 тоот удирдамжийн дагуу Цагаан сар болон хүүхдийн эрхийг хамгаалах өдөр, наадмын барын өдрүүдэд 117 хүнсний худалдаа, 8 хүнсний үйлдвэр, 6 хоол үйлдвэрлэл болон тухайн баярын үеэр хоол үйлдвэрлэл болон худалдаа үйлчилгээ явуулдаг 188 иргэнийг хамруулсан.
Шалгалтын явцад 2 хүнсний дэлгүүрээс хаяг шошогоны зөрчилтэй 9 нэр төрлийн 237050 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж дотоод хяналтаар устгуулан арга хэмжээ авсан. Мөн хугацаа хэтэрсэн 1777500 төгрөгийн хүнсний бүтээгдэхүүнийг хурааж авч 4500,0 төгрөгийн торгууль ногдуулж барагдуулан ажилласан. Хяналт шалгалтын явцад 315 зөрчлийг илрүүлж нь /85%-ийг/ арилгуулсан. Мөн Хөдөө аж ахуйн салбарын Улсын ерөнхий байцаагчийн баталсан 12 удирдамжын хүрээнд урьдчилан сэргийлэх шалгалтуудыг хийж холбогдох улсын ахлах байцаагчид хугацаанд нь танилцуулгыг хүргүүлж ажилласан.