Дэлхийн банкны санхүүжилтээр хэрэгжиж буй уул уурхайн бус экспорт, тэр дундаа нэмүү өртөг шингэсэн бэлэн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх, төрөлжүүлэх, нэг улсаас хараат экспортын төвлөрлийг бууруулах зорилготой “Экспортыг дэмжих төсөл” нь 2023 оныг дуустал хэрэгжих юм.
Энэхүү төслийн хүрээнд Түншлэлийн хөтөлбөрийг Жижиг, дунд үйлдвэрийн газартай хамтран хэрэгжүүлэх бөгөөд шалгуур хангасан экспортыг чиг баримжаатай аж ахуйн нэгжийн Экспорт хөгжлийн төлөвлөгөөнд үндэслэн санхүүгийн дэмжлэг олгох төслийн материалыг 2022.02.22-ны өдрөөс эхлэн авах талаар олон нийтэд мэдээлсэн билээ.