Түншлэлийн хөтөлбөрийн үнэлгээний хороонд урьж байна!

Дэлхийн банкны санхүүжилтээр ХХААХҮЯ-ны дэргэд хэрэгжиж байгаа Экспортыг дэмжих төсөл нь Монгол Улсын уул уурхайн бус салбарын жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн экспортын чадавхыг бэхжүүлэх, экспортын зах зээлд нэвтрэх боломжийг өргөжүүлэх зорилготой.
Төслийн хүрээнд хэрэгжүүлж буй Түншлэлийн хөтөлбөр нь аж ахуйн нэгж, кластерын экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний үйл ажиллагаанд санхүүгийн дэмжлэг үзүүлдэг ба дэмжлэг хүртэгч аж ахуйн нэгж, кластерыг Түншлэлийн хөтөлбөрийн үнэлгээний хорооны шийдвэрийн дагуу сонгон шалгаруулдаг.
Тус үнэлгээний хороонд ТББ, мэргэжлийн байгууллагын 4 төлөөлөл орж ажиллах ба дараах шаардлагыг хангасан төлөөллийг нээлттэйгээр сонгон шалгаруулж байна.
Иймд, Түншлэлийн хөтөлбөрийн үнэлгээний хороонд ажиллах сонирхолтой, шаардлага хангасан ТББ, хувийн хэвшлийн төлөөллийг 2022 оны 4 дүгээр сарын 25-ны 18:00 цагаас өмнө материалаа info@edp.mn цахим хаягаар ирүүлэхийг урьж байна.
Жич: Үнэлгээний хорооны хурал нь олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслээр цацагдана.
ЭКСПОРТЫГ ДЭМЖИХ ТӨСӨЛ
Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia