ТЭРГҮҮЛЭХ ЧИГЛЭЛ

Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулан хөгжүүлж, малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулах замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.

Хүн амын эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэх, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх, хүнсний аюулгүй байдлыг хангах бодлогын хэрэгжилтийг зохион байгуулан зохицуулах, худалдаа нийтийн хоол, үйлчилгээг иргэдэд нээлттэй хүргэх, хэрэгжилтийг хангах.

Стратегийн зорилго, зорилт болон үйл ажиллагааны хамрах хүрээ

Шинжлэх ухаан, шинэ мэдлэг, дэвшилтэт технологид суурилан албан хаагчдынхаа чадавхийг бэхжүүлэн мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийг  уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж,зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэн худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулж,  хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр ханган хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд хөтөлбөрийн зорилго оршино.