“ ХУВАНЦАР САВЫГ ХЭРЭГЛЭЭНЭЭС ХАСЪЯ ” уриан доор Хуванцар сав болон хог хаягдлын хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, хуванцаргүй аймаг, сум хөдөлгөөнийг үр дүнтэй зохион байгуулж, хэрэглээг бууруулах, хуванцар савны хэрэглээ аюулгүй байдлын талаарх мэдээллийг ЕБСургууль, Цэцэрлэгийн багш, тогооч болон хүүхдүүд, ард иргэдэд хүргэх зорилгоор БОАЖГ, МАНУТХГНХЗахиргаа, ХХААГ, ЭМГ, МЭХ-ны баян-өлгий аймаг дахь салбар, МХГ-тай хамтарсан удирдамж гаргаж эхний ээлжинд аймгийн төвийн цэцэрлэгүүдэд дараах сэдвүүдээр сургалт явуулж байна.








