Таримал бэлчээр ашиглах – таримал бэлчээрийн талбайд хавар эрт, намар орой мал бэлчээхгүй байх бөгөөд намрын анхны хүйтрэлт эхлэхээс 1 сарын өмнө ашиглалтыг зогсооно. Таримал бэлчээрт мал бэлчээж идүүлэх, хадаж мөрлөөд талбайд нь идүүлэх, хадаж, зөөж өгөх гэсэн хэлбэрүүдээр ашиглаж болно. Хамгийн хялбар нь бэлчээрийн талбайгаа хэсэгчлэн хувааж бэлчээрээр идэшлүүлэн ашиглах явдал юм. Үүний тулд таримал бэлчээрээ малын хөлөөс хамгаалан гадуур нь хашихаас гадна мөн дотор нь хэсэгчлэн хувааж хашина. Малаа өглөөгүүр таримал бэлчээрийн ойролцоо бэлчээрт 2-3 цаг хариулсны дараа таримал бэлчээрт оруулна. Таримал бэлчээрийн ургацын байдлыг харгалзан өөрийн малд шаардагдах талбайн хэмжээ, ашиглах хугацааг тогтооно. Тухайлбал: хонин толгойд шилжүүлснээр 600 толгой малтай айл 60 га таримал бэлчээртай байхад 100 хоног малаа тэжээх боломжтой. Эх сурвалж: ХОБТ-ийн архив