Баян-Өлгий аймгийн тариалангийн гол бүс сум Алтанцөгц, Баяннуур сумдад тариаланчид хаврын тариалалтын босгон дээр “Хүнсний хангамж-Шинэ сэргэлт” уриатай зөвлөгөөнд оролцож, төрөөс баримталж буй бодлого шийдвэр, тариалангийн үйлдвэрлэлийн тогтвортой хөгжлийг хангах, төмс,хүнсний ногооны үйлдвэрлэл эрхлэх таатай боломж, нөхцөл, нэгжээс авах ургацыг нэмэгдүүлэх талаар хэлэлцэж байна.
Зөвлөгөөнд Хүнс, хөдөө аж ахуй газрын дарга Б.Нургулан Газар тариалангийн үйлдвэрлэлийн мэргэжилтэн Р.Бекболат болон сумын Засаг дарга, ХААТ, салбарын мэрэгжилтэнүүд газар тариалангийн үйлдвэрлэл төмс хүнсний ногоо, тариалан эрхлэгч 150 гаруй иргэд оролцлоо. Уг зөвлөгөөнд аймгийн газар тариалангийн салбарын үр дүн цаашдын зорилт хэрэгжүүлэх арга хэмжээ, дулааны улирлын цаг агаарын урьдчилсан төлөв байдлын мэдээ, газар тариалангийн салбарт анхаарах асуудал зэрэг сэдвээр чөлөөт ярилцлага, хэлэлцүүлэг, мэдээлэл хийлээ. Мөн тариаланч иргэдэд гарын авлагаар хангаж ажиллаа.