“Стандартчилал, техникийн зохицуулалт, тохирлын үнэлгээний итгэмжлэлийн тухай” хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах талаар хэлэлцүүлгийг төрийн болон төрийн бус байгууллагыг хамруулан Аймгийн засаг даргын Тамгын газартай хамтран зохион байгууллаа. Хэлэлцүүлгийг Аймгийн засаг даргын Тамгын газрын дарга Б.Мухамед болон Стандарт, хэмжил зүйн хэлтсийн дарга Х.Тилеген нар удирдан зохион байгуулав. Тус хэлтсийн бүтээгдэхүүн баталгаажуулалтын мэргэжилтэн Х.Өмир Одоо мөрдөгдөж буй хуулийн талаар танилцуулга, Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 291 дүгээр тогтоолоор батлагдсан “Тохирлын баталгаанд заавал хамруулах бүтээгдэхүүн, үйлчилгээний жагсаалт” болон “Тохирлын баталгаатай бүтээгдэхүүн, үйлчилгээг Монгол Улсын зах зээлд нийлүүлэх, улсын хилээр нэвтрүүлэх журам”-ын талаар мэдээлэл өглөө. Уг арга хэмжээнд Аймгийн Засаг даргын Тамгын газар, Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Суат ХХК, Өлгий, Бугат сумдын Засаг даргын тамгын газар, МҮХАҮТ-ын Баян-Өлгий аймаг дахь салбарын менежер, холбогдох мэргэжилтнүүд оролцож тодорхой санал, хүсэлтээ хэллээ. Оролцогчдоос гарсан гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн Стандарт, хэмжил зүйн газарт хүргүүллээ.