МЭНДЧИЛГЭЭ

Эх орны минь гэрэлт ирээдүй, аав ээжийн амин эрдэнэ болсон мянга мянган хүүхэд багачууддаа эрүүл энх, баяр баясгалан, аз жаргалаар дүүрэн байхын ерөөл өргөж Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийн баярын мэнд дэвшүүлье.
Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, монгол ёс уламжлалаа хүндэтгэн сахисан, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм хөөрхөн хүүхэд та бүхэндээ хүсэн ерөөе.
АЙМГИЙН ХҮНС’ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ДАРГА Б.НУРГУЛАН