НҮБ-ЫН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН БАЙГУУЛЛАГАТАЙ ЦААШДЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫХАА ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО

Өнөөдөр НҮБ-ын Хүнс, хөдөө байгууллагын нээлттэй өдөрлөг болж, тус үйл ажиллагаанд ХХААХҮЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн болон газрын дарга нар оролцлоо. Энэ үеэр НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын 2020-2021 онд хийсэн ажлын үр дүн, Монгол Улстай хамтран хэрэгжүүлж буй ажлуудын талаар мэдээлэл өгч, 2022-2023 оны хамтын ажиллагааны төлөвийн талаар хэлэлцсэн юм.
Тэжээллэг, эрүүл хүнсийг хүн бүрд хангалттай хүртээх тогтолцоог сайжруулах, Газар тариалан, мал аж ахуйн салбарын бүтээмжийг тогтвортой сайжруулах, Хөдөө аж ахуйн өртгийн сүлжээг бэхжүүлэх, Байгалийн нөөцийг тэгш тогтвортой ашиглах менежментийг хөгжүүлэх, Хөдөө аж ахуйн салбарт даван туулах чадварыг сайжруулах гэсэн үндсэн 5 зорилтыг НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагаас дэвшүүлэн ажиллах юм байна