НЭГ СУУРИН – НЭГ БҮТЭЭГДЭХҮҮН АЯНЫ ХҮРЭЭНД “МИНИЙ МОНГОЛ” ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА АЙМГИЙН ТӨВ ТЕАТРТ АМЖИЛТТАЙ ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА.

Энэхүү арга хэмжээ нь аймгийн жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд суртчилан таниулах зорилготой юм. “МИНИЙ МОНГОЛ” үзэсгэлэн худалдааг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын Дэд сайд С.Зулпхар үг хэлж, энэхүү үзэсгэлэн худалдаа нь ард иргэдэд илүү ойртуулах, хүртээмжийг нь нэмэгдүүлэх орон нутгийн жижиг дунд үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг иргэдэд нийлүүлж байгаагаараа онцлог гэдгийг цохон тэмдэглэлээ. Мөн Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, орон нутгийн бараа бүтээгдэхүүнийг худалдан авахыг уриаллаа.
Орон нутгийн хүнс, газар тариалан, жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа, бүтээгдэхүүн, ажил үйлчилгээг сурталчлах, борлуулалтыг нэмэгдүүлэх, харилцан туршлага судлуулах зорилготой уг үзэсгэлэн худалдаанд жимс-жимсгэнэ, гурил, гурилан бүтээгдэхүүн, цагаан идээ, сүү, сүүн бүтээгдэхүүн үйлдвэрлэл, мах, махан бүтээгдэхүүн, хүнсний бүтээгдэхүүн үйлдвэрлэл, ноос, ноолуур, арьс ширэн бүтээгдэхүүн, мод, модон эдлэл, зөөлөн оёдол, гар урлал зэрэг дэлгэгдэн худалдан борлуулагдаж байна.