Төсөл нь уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицсон газар тариалангийн үйлдвэрлэлийн үр ашгийг дээшлүүлэх, өрхийн жижиг хүнсний ногоо эрхлэгчдэд дэмжлэг үзүүлэх, тэдгээрийн орлогыг нэмэгдүүлэхэд туслах зорилготой.
2020-2026 онд хэрэгжих уг төсөлд Баян-Өлгий аймгийн Баяннуур, Сагсай сум хамрагдаж байна.
Төслийн нэг, хоёрдугаар бүрэлдэхүүн хэсэгт Баяннуур сумын 160 га талбай бүхий Цул улаан, Сагсай сумын 400 га талбайтай Улаан дэлийн услалтын системийг шинэчлэх, шинээр барих болон сэргээн засварлана. Гуравдугаар бүрэлдэхүүн хэсэгт төсөлд хамрагдаж буй сумдад хүнсний ногоо үйлдвэрлэгчдийн бүлгийг байгуулж, тэдгээрийн чадавхыг бэхжүүлэх, шинэ мэдлэг мэдээлэл түгээх үйл ажиллагааг зохион байгуулах юм.