Хүнсний бүтээгдэхүүнээр дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах зорилгоор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг Монгол Улсын Ерөнхийлөгч орон даяар өрнүүлэх санаачилга гаргасан.
Энэ хүрээнд УИХ-с 2022.06.17-ны өдөр 37-р тогтоолыг батлан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг өрнүүлж арга хэмжээг авахыг Монгол Улсын Засгийн газарт даалгасан билээ.
Улс орныхоо эдийн засаг, нийгэмд үнэтэй хувь нэмэр оруулж байгаа үндэсний үйлдвэрлэгч нартаа баярлалаа.