“Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг бэхжүүлэх нь” төслийн хүрээнд “Стратегийн баримжаатай хүний нөөцийн удирдлага”, “Ёс зүйн зөвлөлийг бэхжүүлэх нь” дэд төслүүд хэрэгжих юм. Эдгээр дэд төслийн талаар өнөөдөр Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны нийт албан хаагчдад танилцууллаа. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн сургалт, танилцуулгын арга хэмжээг нээж хэлсэн үгэндээ “Төрийн албаны зөвлөлийн Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны дэргэдэх Салбар зөвлөл 2022 онд Төрийн албан хаагчийн ёс зүй, харилцаа, хандлагын өөрчлөлт, бүтээмжийг нэмэгдүүлэх, цахим мэдээллийн санд суурилсан хүний нөөцийн удирдлагыг хэрэгжүүлэх зорилт дэвшүүлэн ажиллаж байна.