Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны харьяа “Малчин лавлах-109” тусгай дугаарт 2022 оны 03 дугаар сарын 21-нээс 03 дугаар сарын 25-ны өдрүүдэд ирсэн дуудлага мэдээллийг хүргэж байна. “109” тусгай дугаар нь ажлын өдрүүдэд өглөөний 08:30-аас оройны 18:00 цаг хүртэл мал аж ахуйтай холбоотой бүх төрлийн мэдээ, мэдээллийг малчид, мал бүхий иргэдэд түргэн шуурхай өгч, санал хүсэлтийг хүлээн авч ажиллаж байна.
Үүнд:
Алдсан, олдсон малын зар мэдээлэл /Мэдээллийг программд бүртгэн авч коджуулж, ЦЕГ-ын эрүүгийн цагдаагийн газрын хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх тасагт мэдээллийг өгч, “Мянгат малчин” телевиз, олон нийтийн сүлжээгээр зар мэдээллийг хүргэж байна/
Малын гоц халдварт өвчний мэдээлэл
Малын түүхий эд
Мал, махны үнэ ханш
Ноолуурын үнэ
Цаг агаарын мэдээ
Арьс, шир ноосны урамшуулал
ХАА-г дэмжих 500 тэрбумын зээлтэй холбоотой мэдээлэл
Малчны тэтгэвэр тэтгэмж
Малчны нийгмийн даатгал
Малчдын санал, хүсэлт
ХХААХҮЯамнаас хэрэгжүүлж буй бодлого шийдвэрүүдийн талаарх мэдээ мэдээллийг авах боломжтой.
Мал аж ахуйн үндэсний цорын ганц лавлах “109” тусгай дугаар руу аль ч дугаараас залгасан үнэгүй…