Ургамал ургалтын хугацаанд хог ургамлыг 2-3 удаа устгана. Эхний хог ургамал устгалтыг тарьсан тэжээлийн ургамал жигд цухуйж 15-20 см –ийн өндөртэй болсон үед, 2 дахь удаагийн хог ургамал устгалтыг 25-30 хоногийн дараа зориулалтын техникээр болон гараар зулгаах ба цавчуураар цавчиж, эсвэл химийн аргаар сонгомол үйлчилгээтэй гербицид цацах замаар хог ургамлыг устгана. Эх сурвалж: ХОБТ-ийн архив.