Монгол улсын Ерөнхий сайдын санаачлагаар улс орон даяар 3 сарын туршид зохион байгуулагдсан “Илүүдэл жингүй Эртэч Монгол” аян өнөөдөр /2022. 05.28/ өндөрлөлөө.
Аймгийн ЗДТГ, БТСГ, БШУГ, Цагдаагийн газар хамтан аймгийн М.Икей баатрын нэрэмжит төв талбайд аяны хаалтын ажиллагааг зохион байгуулав. Хэдий амралтын өдөр ч гэсэн төрийн албан хаагчид, ард иргэд, хүүхэд залуучууд маш их идэвхтэй өглөөний 07:00 цаг сугаларч, хаалтын арга хэмжээг өглөөний дасгалаар эхлүүллээ. Хаалтын арга хэмжээнд аймгийн Засаг дарга Д.Бауыржан биечлэн оролцож, иргэд олон нийттэй хамт аяны хүрээнд хэвшүүлж буй бие халаалтын болон үндсэн дасгал хөдөлгөөнийг хийж, энэ өглөөг эрч хүч дүүрэн угтлаа. Энэ үеэр аяны хаалтын арга хэмжээнд оролцож буй иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, цаашид иргэн бүр эрүүл мэндийнхээ төлөө цаг зав гаргаж, эртэч байж, өөрсдөө тогтмол өглөөний дасгал хийж, явган алхаж, гүйж, унадаг дугуй унаж, зааланд спорт тоглоомоор тоглож, Фитнессийн зааланд хичээллэж, байнгын идэвхтэй дасгал хөдөлгөөн хийхэд хэвшил болгохыг уриаллаа.