Тус тогтоолд хүнсний аюулгүй байдлыг хангаж, экспортын чиг баримжаатай үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд 1.7 их наяд төгрөг шаардлагатай гэж үзжээ. Үүнээс энэ онд 500 тэрбум төгрөг нэн шаардлагатай гэж үзсэн юм. Тогтоолын төслөөс онцлох заалтуудыг хүргэж байна.
-Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах;
-Хүнсний аюулгүй байдлын статистик үзүүлэлтийг тооцох аргачлалыг шинэчлэн боловсруулж батлуулах;
-Мал, амьтны гаралтай болон ургамал, түүний гаралтай хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг эцсийн бүтээгдэхүүн хүртэл ул мөрийг мөрдөн тогтоох бүртгэлийн журмыг боловсруулан батлуулах, цахим бүртгэлийн нэгдсэн системд шилжүүлэх;
-Хүнсний аюулгүйн үзүүлэлтийг тодорхойлох, пестицид, малын эм, хоруу чанар өндөртэй нян, хүнд металлын үлдэгдлийг хянах, хяналтын төлөвлөгөө батлах.
-Улс орон даяар “Эх орны эрүүл хүнс” уриан дор “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөнийг “Атрын IV аян” хөтөлбөртэй уялдуулан хэрэгжүүлэх;
-Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрлэлийн чиглэлээр суралцагчид сургалтын төлбөрийн дэмжлэг үзүүлэх
-Мал аж ахуй, газар тариалангийн салбарт аж ахуй эрхлэхээр нийслэлээс орон нутагт шилжин суурьшсан иргэн, аж ахуйн нэгжид татварын болон бусад дэмжлэг үзүүлэх;
-Тариалангийн зориулалттай газар ашиглалтыг сайжруулах, талбайн хэмжээг нэмэгдүүлэх зорилгоор шинээр 200.0 мянган га хүртэл атар газар олгох, эргэлтийн талбайг 1.1 сая га-д хүргэх
-Дулааны хангамж, дэд бүтэцтэй бүс нутгуудад 50.0 га өвлийн хүлэмжийн цогцолбор аж ахуй байгуулах;
-Үйлдвэр, фермер, нөхөрлөл, хоршоо, аж ахуйн үйл ажиллагааг дэмжсэн кластерийг бий болгоход чиглэгдсэн хөдөө аж ахуйн агро парк байгуулах;
-Хот суурин газрын ойролцоо, газар тариалангийн бүс нутагт эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх, махны чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой, сүүний чиглэлийн үүлдрийн 50.0 мянган толгой үхрийн аж ахуй, махны болон нарийн ноост хонины үржлийн цөм сүргийн аж ахуйг тус тус бий болгох,
-Зөгийн аж ахуйг хоршоолсон хэлбэрээр хөгжүүлэх, түүний бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх, экспортод гарах боломжийг бүрдүүлэх