Ойрын 3 өдөр МУ-ын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн ивээл дор “ХҮНСНИЙ ХАНГАМЖ, АЮУЛГҮЙ БАЙДАЛ-ГАЗАР ТАРИАЛАН” Үндэсний чуулган 1.Агрономчдын улсын II зөвлөгөөн, 2.Үр тарианы үйлдвэрлэл эрхлэгчдийн улсын зөвлөгөөн, 3.Төмс, хүнсний ногоо, хүлэмжийн тариалан, зоорийн аж ахуй эрхлэгчдийн улсын зөвлөгөөн, 4.Жимс жимсгэний тариалан эрхлэгчдийн улсын зөвлөгөөн гэсэн 4 салбар хуралдаан явагдаж тус бүрээс зөвлөмж гарган түүнийгээ нэгдсэн чуулганд танилцуулсан болно. Түүнчлэн “ТЭРБУМ МОД” үндэсний хөдөлгөөний хүрээнд 30 хувьд нь жимс жимсгэнэ тариалах, агро ойн болон жимс бусад модны үржүүлгийн газар, жимст цэцэрлэг байгуулахад зохих дэмжлэг үзүүлэх тухай шийдвэр гаргасан ажил хэрэгч чуулган боллоо. Иймд жимс жимсгэний ТАРИАЛТЫН сургалт та бүхэнд хүргэх гэж байна. ОРОЛЦООРОЙ.