Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 113 дугаар тогтоолоор батлагдсан “Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам”-д зааснаар улсан хэмжээнд төсөл хүлээн авах зарыг нэгэн зэрэг мэдэгдэж, 2022 оны 06 дугаар сарын 07-оос 07 дугаар сарын 06-ны хооронд цахимаар хүлээн авсан.
Баян-Өлгий аймгийн хувьд цахимаар 3 сумын 11 аж ахуйн нэгж байгууллагаас 4 салбарт 727.4 сая төгрөгийн зээл хүссэн төсөл илгээгджээ.
Дээрх журмын дагуу 4 шатны үнэлгээ явагдаж 4 аж ахуйн нэгж байгууллагын 360.9 сая төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцссэн бөгөөд аймгийн Засаг даргын 2022 оны А/766 дугаар захирамжаар байгуулагдсан дэд хорооны ажлын хэсэг шалгарсан 4 төслийг хэлэлцэн үнэлгээ өгч, шалгарсан төслүүдийн жагсаалтыг баталлаа.
Дашрамд дурдахад аймгийн төсөл сонгон шалгаруулах дэд хорооны хурал анх удаа онлайнаар нээлттэй явагдсан юм.