ЕВРОПЫН ХОЛБООНД МОНГОЛЫН АНХНЫ ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫГ БҮРТГҮҮЛСЭН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА

ЕВРОПЫН ХОЛБООНД МОНГОЛЫН АНХНЫ ГАЗАР ЗҮЙН ЗААЛТЫГ БҮРТГҮҮЛСЭН ТУРШЛАГААСАА ХУВААЛЦЛАА
Монголын үндэсний худалдаа, аж үйлдвэрийн танхимаас санаачлан Оюуны өмчийн газар, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Монголын оюуны өмчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчдийн холбоо, Увсын чацаргана үйлдвэрлэгчдийн холбоотой хамтран Европын холбоонд монголын анхны газар зүйн заалтыг бүртгүүлсэн туршлагаасаа хуваалцах цахим уулзалтыг өнөөдөр зохион байгууллаа.
Арга хэмжээг ЖДҮ-ийн газрын дарга Я.Эрдэнэсайхан нээв.
Уулзалтын үеэр газар зүйн заалтын ерөнхий ойлголт, ач холбогдол, тавигдах шаардлагууд, газар нутгийн, байгаль, цаг уурын онцлог, ард иргэдийн өв соёл шингэсэн брэнд бүтээгдэхүүнийг бий болгоход газар зүйн заалт хэрхэн холбогдож буй талаар албаны хүмүүс мэдээлэл өглөө. Мөн 2022 оны нэгдүгээр сард Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбооны “Увсын чацаргана” газар зүйн заалтыг Монголоос анх удаа Европын Холбоонд бүртгүүлэхэд гарсан сорилтууд, туршлагаас хуваалцах зорилгоор төрийн болон төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээ, судалгааны байгууллагуудын удирдлага, албан хаагчдад нэгдсэн ойлголт, мэдээллийг хүргэлээ.
Арга хэмжээнд Танхим болон Цахимаар:
•Гадаад харилцааны яам
•Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам
•Эдийн засаг хөгжлийн яам
•Соёлын яам
•Байгаль орчин, аялал жуулчлалын яам
•Хууль зүй, дотоод хэргийн яам
•Мэргэжлийн хяналтын ерөнхий газар
•Жижиг, дунд үйлдвэрийн газар
•Шинжлэх Ухааны Парк
•Шинжлэх Ухааны Академи
•Соёл, урлагийн газар
•Аймаг, Нийслэлийн Засаг Даргын Тамгын Газар
•Аймаг, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар
•МҮХАҮТ-ын бүх аймгийн Салбар Танхимууд
•Увс аймгийн чацаргана үйлдвэрлэгчдийн холбоо
•Монголын Оюуны Өмчийн Итгэмжлэгдсэн Төлөөлөгчдийн Холбоо
зэрэг байгууллагын удирдлага, албан хаагчид, гишүүд бүхий 270 гаруй төлөөлөл оролцлоо. Цахим уулзалтыг олон нийтэд МҮХАҮТ, Жижиг, дунд үйлдвэрийн газар, Оюуны өмчийн газрын цахим хуудсаар тус тус шууд дамжуулан хүргэлээ.