ГАЗРЫН ДАРГА Б.НУРГУЛАН АЙМГИЙН УДИРДЛАГУУДЫН ХАМТ БУЯНТ СУМАНД АЖИЛЛАЖ БАЙНА.

Аймгийн ИТХ-ын дарга Н.Бейбитхан, Засаг дарга Д.Бауыржан, Орлогч дарга Х.Арман болон агентлаг, газар хэлтсийн удирдлагууд хуваарийн дагуу Буянт сумын багийн иргэд, мөн сургууль, цэцэрлэг, эрүүл мэндийн төв болон бусад байгууллагуудын үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлыг газар дээр нь шийдэх зорилгоор ажиллаж байна.
Буянт сум нь аймгийн төвөөсөө 75 гаруй километрийн зайд оршдог. Энэ суманд 3000 орчим хүн амьдарч байгаагаас 500 гаруй малчин өрх мал маллаж байна.
Өнгөрсөн жил Бунят сумаас ХАА-н салбарт олон жил үр бүтээлтэй ажиллаж, мал маллах арга туршлагаараа бусдыгаа манлайлсан 7 өрх хошой аварга, аварга малчин, саальчнаар шалгарсан.
Аймгийн “Хошой аварга малчин өрх”~өөр:
~ 2 дугаар багийн малчин Баастын Жүүхүү
~ 2 дугаар багийн малчин Тогталханы Алембек
Аймгийн “Аварга малчин”~аар:
~ 1 дүгээр багийн малчин Очиржавын Гүнжил
~ 2 дугаар багийн малчин Баяндэлгэрийн Магсаржав
~3 дугаар багийн малчин Мөнхийн Сүрэнхүү
Аймгийн “Аварга саальчин”~аар:
~ 1 дүгээр багийн малчин Бачулууны Наранцэцэг
~ 2 дугаар багийн малчин Ахсолтаны Бибигүл
Малчин хүний амьдрал өглөөний нартай уралдан босож орой нар жаргах хүртэл тасралтгүй хөдөлмөрлөдөг тэсвэр тэвчээр шаардсан ажил тул нийт аварга малчин саальчнаар шалгарсан өрхүүдийн шагналыг аймгийн удирдлагууд гардуулж баяр хүргэж илүү их амжилт гаргаж Улсын аварга малчин болох ерөөлийг дэвшүүллээ.