Бэлчээрийн талбайг цэвэрлэх– хашаа хорооны буурь, гадас, шонгийн үлдэгдэл, малын ялгадас, яс, сэг зэм, хураасан өвс, нуруу, бухалын үлдэгдэл, хад чулуу, төмрийн хаягдал зэрэг хог нь бэлчээрийн ашигтай талбайн хэмжээг багасган ургацыг нь бууруулдаг. Талбайг тэгшилж цэвэрлэснээр түүний ургацыг 20% хүртэл нэмэгдүүлж болдог. Талбайг цэвэрлэхдээ шатааж болох хогийг гар болон морин, трактор тармуураар тармаж цуглуулан овоолж шатаана. Чулуу, төмөр зэрэг шатдаггүй хогийг тээвэрлэн зайдуу гуу жалганд хаяна. Эх сурвалж: ХОБТ-
ийн архив