БИЧИЛ, ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭР, ҮЙЛЧИЛГЭЭ ЭРХЛЭГЧДИЙН САНХҮҮГИЙН МЭДЛЭГИЙГ ДЭЭШЛҮҮЛЭХ СУРГАЛТЫГ ЗОХИОН БАЙГУУЛНА.

Хүнс, Хөдөө Аж Ахуй, Хөнгөн Үйлдвэрийн Сайд, Монгол банкны ерөнхийлөгчийн 2021 оны А241, А-256 дугаар хамтарсан тушаалаар баталсан Бичил, жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх сургалтыг, 2023 оны 04 дүгээр сарын 07-ны өдөр аймгийн Үйлдвэрчний эвлэлийн хурлын зааланд 9 цагт зохион байгуулна.
✅ Тус сургалтад оролцсоноор санхүүгийн зах зээлд оролцогчдын хууль ёсны эрх ашгийг хамгаалах, хувийн болон бизнесийн санхүүгээ зөв удирдах чиглэлээр мэдлэгээ дээшлүүлж эдийн засаг болон санхүүгийн салбарын тогтвортой байдал, хөгжилд хувь нэмэр оруулах юм.
👉Сургалтын бүртгэлийг аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар бүртгэж байна. 99426353 99816644 / ажлын цагаар /