БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ХҮНС, ХӨДӨӨ АЖ АХУЙН ГАЗРЫН ШИНЭ БАЙР АШИГЛАЛТАНД ОРЛОО

Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар нь өөрийн гэсэн байргүйн улмаас Мал эмнэлгийн газрын байранд байрлаж үйл ажиллагаагаа явуулж ирсэн.
2020 онд Улсын их хурлын гишүүн Т.Аубакир ХХААГазрын конторын барилгыг барих төсвийг шийдвэрлүүлж өгсөнөөр аймгийн Мурап ХХК барилгын ажлыг өндөр түвшинд гүйцэтгэн хүлээлгэн өглөө.
Шинэ байрны нээлтэнд УИХ-ын гишүүн Т.Аубакир, аймгийн удирдлагууд болон холбогдох байгууллагуудын удирдлагууд, сумдын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтнүүд хүрэлцэн ирж бидний баярыг хуваалцсанд талархал илэрхийлье.