БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГЫН ТАМГЫН ГАЗРААС ⚜️НАУРЫЗ⚜️ БАЯРЫГ УГТАН “ АЖИЛТАН, АЛБАН ХААГЧИД ҮНДЭСНИЙ ХУВЦСЫГ СУРТАЛЧЛАХ 🌷🌼 ” УРАЛДААН ЗАРЛАЖ БАЙНА.

💠 Үүнд: Аймгийн хэмжээний төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтан албан хаагчид оролцоно.
Уралдааны шалгаруулалтыг 2022 оны 03 дугаар сарын 16-23-ний өдрүүдэд аймгийн Засаг даргын Тамгын газраас томилогдсон ажлын комисс зохион байгуулна. Оролцох байгууллагууд 03 дугаар сарын 16-ны өдрөөс эхлэн өдөр бүр байгууллага хамт олны үндэсний хувцас өмссөн зургийг тухайн байгууллагын болон аймгийн Засаг даргын Тамгын газрын цахим хуудсанд албан ёсоор илгээж байршуулна.
💠 Уралдаанд тавигдах шаардлага: Төрийн болон аж ахуйн нэгж байгууллагын нийт ажилтан албан хаагчид бүгд оролцоно.Нас харгалзахгүй.
💠. Ажилтан, албан хаагчид үндэсний иж бүрэн хувцастай байх.
💠. Өнгө үзэмжтэй байх
💠. Аль болох хамт олны бүх гишүүдийг хамруулсан байх
💠. Үндэсний хувцасны чимэглэл, тоноглол өвөрмөц онцлогийг харгалзана
Шагнал урамшуулал
🏆 Нэгдүгээр байр – 1 Өргөмжлөл мөнгөн шагнал 300,000
🏆 Хоёрдугаар байр – 1 Өргөмжлөл мөнгөн шагнал 200,000
🏆 Гуравдугаар байр – 1 Өргөмжлөл мөнгөн шагнал 100,000
🏆 Шагналт байр – 2 Өргөмжлөл мөнгөн шагнал 50,000
🌷🌼Холбоо барих утас: 95425353, 99428963, 99515454. 🌷🌼