АРЬСАН МОДОО АРЧИЛЪЯ, ХАМГААЛЪЯ.

Мод тарьж ургуулснаар уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийг бууруулах, цөлжилтийг сааруулах олон талын давуу талтай. Тарьсан модоо цаашид бие даан амьдрах чадвартай болтол нь 3-5 жил арчлан ургуулах нь хамгийн чухал.
Мод, сөөг суулгаснаас 30-45 хоногийн дотор долоо хоногт хоёр удаа нэг модонд 70-90 л ус, сөөгөнд 40-50 л усаар усална.
Мод бүрийн арчилгаа, усалгааны горимыг алдагдуулалгүй усалж, бордохоос гадна салхи, мал, мэрэгч амьтан зэрэг гадны нөлөөнөөс хамгаалах шаардлагатай.