“Хуванцар савны” хор хөнөөлийн талаар малчид мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав.

Алтанцөгц сумын Улаанхаргана, Хаш багийн Иргэдийн нийтийн хурлаар Хөдөө аж ахуйн тасгаас ард иргэд, малчдад “Хуванцар савнаас татгалзья” гарын авлага тарааж, хуванцар савны хор хөнөөлийн талаар мэдээлэл, зөвлөгөө өгч ажиллав. Үүнд: Сумын ИТХ-ын дарга, Засаг дарга, ЭМТ-ийн Нэм-ийн ажилтан болон багийн Засаг дарга, иргэд, малчид оролцов.