АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА БОЛОН АЙМГИЙН ИТХ-ЫН ДАРГА НАРААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ НОГООННУУР СУМ, ЦАГААННУУР ТОСГОНД АЖИЛЛАЖ БАЙНА

Аймгийн Засаг дарга Д.Бауыржанаар ахлуулсан ажлын хэсгийн гишүүн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан ард иргэд, малчид, хөдөлмөрчидтэй уулзах уулзалт өнөөдөр Ногооннуур сум, Цагааннуур тосгонд үргэлжилж, Хөдөө аж ахуйн салбарын 2022-2023 оны өвөлжилт, хаваржилтын бэлтгэл ажлыг хангах тухай Засгийн газрын 277 дүгээр тогтоол, Монгол Улсын Ерөнхий сайдын 09 дүгээр албан даалгаврыг үндэслэн Аймгийн Засаг даргын А/550 Захирамжаар Аймгийн нөөцөд өвс,тэжээл бүрдүүлэх төлөвлөгөө хэрхэн хангагдаж байгаа талаарх мэдээлэлтэй танилцан ажиллаж байна.