“ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” ХҮНСНИЙ НОГООЧДОО ДЭМЖИХ ЦОГЦ ШИЙДВЭРИЙГ ГАРГАЛАА

Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”, Атрын 4-р аяны хүрээнд “ЭХ ОРНЫ ЭРҮҮЛ ХҮНС” уриан дор хэрэгжүүлж, дотоодын зах зээл, ногоочид, тариаланчдаа дэмжих цогц шийдвэрийг өнөөдөр Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж батлууллаа.
✅Хүнсний ногооны тариалан эрхлэгчдийн тухайн жилийн ургацаас зах зээлд худалдан борлуулсан стандартын шаардлага хангасан хүнсний ногоонд тонн тутамд 100 мянган төгрөгийн мөнгөн урамшууллыг олгох,
✅Өвлийн хүлэмжийн аж ахуйд цахилгааны хөнгөлөлт үзүүлж байгаа хугацааг жил бүрийн 10 дугаар сарын 15-наас 5-р сарын 1, цагийн хуваарийг оройн 18 цагаас өглөөний 06 цаг болгож уртасгах,
✅Хүнсний ногооны тариалан эрхлэгчдэд 2022 оны хаврын тариалалтад зориулан улсын төсвийн хөрөнгөөр худалдан авсан хүнсний ногоо, хүлэмжийн таримлын үрийн үнийг 80 хувиар хөнгөлөх шийдвэрийг тус тус гаргалаа.