Дотоод, гадаадын зах зээлд өрсөлдөх чадвартай, байгалийн болон эдийн засгийн эрсдэл даах эрчимжсэн хөдөө аж ахуй, өндөр технологи бүхий хүнс, хөнгөн үйлдвэрийн салбарыг төлөвшүүлэх.
Эдийн засгийн өсөлтийг хангахуйц бүс нутгийн болон хөдөөгийн хөгжлийг дэмжиж, хүнс, хөдөө аж ахуй, жижиг дунд үйлдвэрийн салбарын тогтвортой хөгжлийн таатай орчинг бүрдүүлэхэд оршино.
Шинжлэх ухаан, шинэ мэдлэг, дэвшилтэт технологид суурилан албан хаагчдынхаа чадавхийг бэхжүүлэн, мал аж ахуй болон газар тариалангийн үйлдвэрлэлийг уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн хөгжүүлж, зах зээлийн нөхцөлд өрсөлдөх чадвартай, эдийн засгийн үр ашигтай салбар байх нөхцөлийг бүрдүүлэн худалдаа, үйлчилгээний чанарыг сайжруулж, хүн амыг эрүүл, аюулгүй хүнсээр, боловсруулах үйлдвэрийг чанартай түүхий эдээр ханган хөнгөн, жижиг дунд үйлдвэрлэлийн бүтээмжийг дээшлүүлж, экспортыг нэмэгдүүлэхэд оршино.
Хүнс, хөдөө аж ахуйн газар нь үйл ажиллагааныхаа эрхэм зорилгынхоо хүрээнд дор дурьдсан зорилтыг хэрэгжүүлнэ.
- Эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангах, байгалийн болон эдийн засгийн эрсдэл даах үйлдвэрлэл, үйлчилгээг хөгжүүлэх
- Хүн амын эрүүл, аюлгүй хүнсний хангамжийг нэмэгдүүлэх
- Төрийн үйлчилгээний удирдлага, зохицуулалтын үйлчилгээ үзүүлэх
Хүний нөөцийн болон технологийн чадавхийг бэхжүүлэх замаар мэдлэгт суурилсан мэргэжлийн байгууллага болон хөгжих.
Бэлчээрийн болон эрчимжсэн мал аж ахуйг зохистой хослуулан хөгжүүлж малын чанар, үржлийн ажил үйлчилгээг сайжруулах замаар мал аж ахуйн үйлдвэрлэлийн эдийн засгийн үр ашгийг дээшлүүлнэ.
Хүн амын эрүүл, баталгаат хүнс хэрэглэх нөхцөлийг бүрдүүлэн хүнсний аюулгүй байдлыг хангаж, хүнсний хангамж, хүртээмжийг нэмэгдүүлэх.
Тариалангийн газрын зохистой ашиглалтыг ханган хөрсний үржил шимийг хамгаалж, усан хангамжийг сайжруулан таримал ургамлын тариалалтыг нэмэгдүүлж газар тариалангийн үйлдвэрлэлийг эрчимжүүлэн хөгжүүлэх замаар салбарын үйлдвэрлэлийн эдийн засгийн өсөлтийг нэмэгдүүлэх.
Дэвшилтэт технологи, инновацийн бүтээгдэхүүнийг нэвтрүүлэн хөнгөн, жижиг, дунд үйлдвэрлэлийн үр өгөөжийг нэмэгдүүлэн, бүтээмжийг дээшлүүлж, хоршоо, бирж, худалдаа, ахуй үйлчилгээг хөгжүүлэх замаар үйлдвэрлэлийн өсөлтийг нэмэгдүүлэх.
Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, Өлгий сум, 11-р баг, 7742-2552,99422664
Техник хэрэгсэл, программ сүлжээ, аюулгүй байдал хариуцсан мэргэжилтэн Х.Нурболат 99509810
Орон нутаг дахь мал аж ахуйн үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал сүргийг үзлэг ангилалт, хянан баталгаанд хамруулах, бэлчээрийн болзошгүй эрсдэлээс мал сүргийг хамгаалах, хүнс, газар тариалан, хөнгөн болон жижиг, дунд үйлдвэр, худалдаа, үйлчилгээ, хоршоо, биржийг хөгжүүлэх бодлого, зорилт, үндэсний хөтөлбөрийн хэрэгжилтийг аймгийн түвшинд хангах, зохицуулах, удирдан зохион байгуулах, бодлого, төлөвлөлтийн төсөл, төсвийн төсөөлөлд хариуцсан чиглэлээр санал боловсруулах, төсвийг оновчтой зарцуулах, хэрэгжилтэнд хяналт тавих, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх, холбогдсон чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийг мэргэжил, арга зүйгээр болон нэвтрүүлэх, зөвлөх үйлчилгээгээр хангах, төрийн шуурхай үйлчилгээг үзүүлэх.