ЭКСПОРТЫН ЧИГ БАРИМЖААТАЙ АЖ АХУЙ НЭГЖҮҮДЭД 20-500 САЯ ТӨГРӨГИЙН САНХҮҮГИЙН БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖ ҮЗҮҮЛЭХ ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРТ МАТЕРИАЛ ХҮЛЭЭН АВЧ БАЙНА.

📍Дэлхийн банкны Экспортыг дэмжих төсөл Жижиг, дунд үйлдвэрийн газар/SME Agency of Mongolia-тай хамтран ТҮНШЛЭЛИЙН ХӨТӨЛБӨРӨӨ ДАХИН НЭЭЛЭЭ.
📍Түншлэлийн хөтөлбөрт нэг буюу түүнээс дээш жил үйл ажиллагаа явуулсан, 50 сая төгрөгөөс дээш жилийн борлуулалтын орлоготой бүтээгдэхүүн үйлдвэрлэл, аялал жуулчлал, соёлын бүтээлч үйлдвэрлэл болон МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН аж ахуйн нэгжүүд хамрагдах боломжтой.
📍Тус хөтөлбөрийн хүрээнд экспортын бүтээгдэхүүн, үйлчилгээнд шаардлагатай техник, тоног төхөөрөмжийн худалдан авалт, маркетинг, чанарын баталгаажуулалт, судалгаа, сургалт, зөвлөх үйлчилгээний ажлуудыг санхүүжүүлэх ба нэг аж ахуйн нэгж 300 сая, кластер 500 сая хүртэлх төгрөгийн санхүүгийн дэмжлэг авах боломжтой.
📍Хөтөлбөрт хамрагдахыг хүссэн аж ахуй нэгжүүд материалаа application@edp.mn цахим хаягаар илгээнэ үү.
☎️Холбоо барих утас: 7711-1760