Өлгий сумын Засаг даргын Тамгын газар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран Өлгий сумын малчин иргэдэд Шинэ хоршоо хөдөлгөөний талаар сургалт зохион байгуулж, Шинэ хоршоо хөдөлгөөний нээлтийг хийлээ.
Нээлтийн арга хэмжээнд Өлгий сумын Засаг дарга Х.Нурболат, Тамгын газрын дарга С.Жадыра, Хүнс, хөдөө аж ахуйн газрын Жижиг дунд үйлдвэр, хоршооны асуудал хариуцсан ахлах мэргэжилтэн С.Лара нар оролцож малчдад хоршооллын талаар болон шинэ хоршоо байгуулах, хоршоонд олгох хөнгөлөлттэй зээлд хамрагдахад бүрдүүлэх материал, Зээлийн батлан даалтад хамрагдахад дэмжин туслах, хамтран ажиллах талаар мэдээлэл өглөө.
Өлгий сумын Засаг даргын Тамгын газар аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газартай хамтран Өлгий сумын малчин иргэдэд Шинэ хоршоо хөдөлгөөний талаар сургалт зохион байгууллаа. Сургалтын үеэр Монгол банк, Төрийн банк, Хаан банкны мэргэжилтнүүд ирж иргэдэд арилжааны банкуудаар дамжуулан Хоршооны малчин гишүүдэд олгогддог 50.000.000 төгрөгийн хөнгөлөлттэй зээлд хэрхэн хамрагдах талаар зөвлөмж хүргэлээ.
Энэхүү ажлын хүрээнд Өлгий сумд “Жас нур” нэртэй хоршоо шинээр байгуулагдлаа.