Хөдөө аж ахуйн салбарыг дэмжих зээлийг өнөөдрөөс ОЛГОЖ ЭХЭЛЛЭЭ

Засгийн газрын өнгөрсөн сарын 16-ны өдрийн хуралдаанаар ХАА-г дэмжин хөгжүүлэх үүднээс 3 хувийн хүүтэй 400 тэрбум төгрөгийн зээл гаргахаар шийдвэрлэсэн талаар ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан мэдээлж байсан. Үүнээс газар тариалангий салбарт 100 тэрбум төгрөгийн, хүнсний ногоочдод 50 тэрбум төгрөгийн зээлийг тус тусад нь олгох юм.
Уг хөнгөлөлттэй ээлийг өнөөдрөөс арилжааны банкуудаар дамжуулан олгож эхэллээ.
Тодруулбал:
Ноолуур бэлтгэлд 150 тэрбум төгрөгийн,
Ноос бэлтгэлд 25 тэрбум төгрөгийн,
Арсь шир бэлтгэлд 15 тэрбум төгрөгийн зээлийг тус бүр 2 жилийн хугацаанд,
Гурил тэжээл бэлтгэл, үйлдвэрлэлд 40 тэрбум төгрөгийн зээлийг нэг жилийн хугацаанд олгож эхэллээ. Өмнө нь нэг жилээр олгодог байсан уг зээлийг энэ оноос 2 жилийн хугацаатай болгож байна. Энэхүү зээлийн дэмжлэг нь өмнө байгаагүй үйл ажиллагаа юм гэдгийг онцолж байна. Өнгөрсөн жил ХАА-н салбарыг дэмжих зээлийг 629 иргэн, ААН-д 43.3 тэрбум төгрөгөөр олгож байв.
ХАА-н салбарыхан дээрх зээлийг авах нөхцөл, шаардлага нь:
аймаг, орон нутгийнхаа Хүнс, ХАА-н газарт бүртгүүлсэн байх,
НӨАТ төлөгч гэдгээ баталсан баримт бичиг, эсвэл уг татвараас чөлөөлөгдсөн байх,
газартай буюу түрээслэж буй гэрээтэй байх,
санхүүжилт шаардлагатай байгаагаа нотлох бичиг баримтыг бүрдүүлж,
банкнаас тавих бусад шаардлагыг биелүүлсэн байх юм.
May be an image of grass