ХУВАНЦАР САВНААС ТАТГАЛЗЬЯ! CHALLENGE 2022 05.12 -07.31

Хүнс хөдөө аж ахуйн газраас зохион байгуулж байгаа “Хуванцар савнаас татгалзья” сошиал challenge-д аймгийн 13 сумын Хөдөө аж ахуйн тасаг, сургууль, цэцэрлэг, айл өрх, нийтийн хоолны салбар, худалдааны салбарууд оролцоно.
      Челенжийн шалгаруулалтыг 2022 оны 07 дугаар сарын -25-ний өдөр хамгийн сайн ажил зохион байгуулсан, олон байгууллага, айл өрхүүдийг тус хөдөлгөөнд нэгдүүлж чадсан сумдын ЗДТГ-ын хөдөө аж ахуйн тасгуудыг шалгаруулах болно. Челенжийн үйл явцыг Хүнс, хөдөө аж ахуйн газрын Үйлдвэр худалдаа үйлчилгээний алба хянан баталгаажуулах болно. Челенжид нэгдэж буй сум байгууллагууд 05 дугаар сарын 12-ны өдрөөс эхлэн өдөр бүр зохион байгуулан хэрэгжүүлсэн ажил, арга хэмжээний зургийг өөрийн байгууллагын болон аймгийн Хүнс хөдөө аж ахуйн газрын цахим хуудсанд албан ёсоор илгээж байршуулна.
   Челенжид тавигдах шаардлага:
        Тус газраас дуудаж буй сум, байгууллагууд 72 цагийн дотор хуванцар савны хор хөнөөлийн тухай иргэдэд ойлгомжтой, хүртээмжтэй байдлаар мэдээлэл бэлтгэн ажил зохион байгуулж, Bo.hhaag.gov.mn вэб сайт болон ”Баян-Өлгий аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар” фейсбук пейж хуудасанд байршуулна.
“Хуванцар савнаас татгалзьяя ” challenge-d АЛТАЙ СУМЫН ХӨДӨӨ АЖ АХУЙН ТАСГИЙГ дуудаж байна. 72 цагийн дотор заавал дараагийн сумын Хөдөө аж ахуйн тасаг, сумынхаа олон байгуулага,айл өрхүүдийг дуудах ёстой.
    Хэрвээ 72 цагийн дотор амжиж зураг, бичлэгээ хийгээгүй тохиолдолд Идвэхитэй ажилласан байгууллагуудад шагналыг нь хариуцах шийтгэлийг хүлээх болно.
МАНАЙХААН тус байгууллага айл өрх, иргэн хартал нь LIKE & SHARE хийцгээе.
“ХУВАНЦАР САВНААС ТАТГАЛЗАЖ ” ХАЙРТАЙ ХҮМҮҮСЭЭ ЭРСДЭЛЭЭС ХАМГААЛЦГААЯ
Шагнал урамшуулал
Нэгдүгээр байр – “ ЭКО” савтай байгуулага, айл өрх гэрчилгээ Өргөмжлөл мөнгөн шагнал
Хоёрдугаар байр – ЭКО” савтай байгуулага, айл өрх гэрчилгээ Өргөмжлөл мөнгөн шагнал
Гуравдугаар байр – ЭКО” савтай байгуулага, айл өрх гэрчилгээ Өргөмжлөл мөнгөн шагнал
Шагналт байр – ЭКО” савтай байгуулага, айл өрх гэрчилгээ Өргөмжлөл