🔷Засгийн газрын 2022 оны 224 дүгээр тогтоолоор батлагдсан “Мах, махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл, худалдааны техникийн зохицуулалт”-ын хэрэгжилтэд хяналт тавих зорилгоор ХХААХҮЯ-ны Салбарын ерөнхий байцаагчийн баталсан “Улсын хэмжээнд мал төхөөрөх, мах боловсруулах үйлдвэрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн дагуу ЭМЯ, БОАЖЯ, МЭЕГ, ХХААГ, НМЭГ, НБОГ-ын хамтарсан ажлын хэсэг Баян-Өлгий аймагт ирж ажиллалаа.
👨💼Ажлын хэсэг нь АЗАТ ХХК, Зергер интернешил ХХК, Цэнгэл эко мах ХХК–ны мах махан бүтээгдэхүүний үйлдвэрлэл худалдааны техникийн зохицуулалт болон холбогдох журам, стандартын шаардлагын хэрэгжилтэд шалгалт хийж үнэлэлт дүгнэлт өгч, цаашид ❗️анхаарах асуудлын талаар заавар зөвлөгөө өгөв.