Төрийн болон орон нутгийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллогод хамрагдлаа

Монгол Улсын Засгийн газрын 9 дүгээр тогтоолоор “Төрийн болон орон нутгийн өмчийн эд хөрөнгийн улсын үзлэг, тооллого”-ыг 2022 оны 08 дугаар сарын 17-ны өдөр  Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар, аймгийн Орон нутгийн өмчийн газар хамтран тус газрын эзэмшил, хадгалалт, хамгаалалтад байгаа эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, чанар, хадгалалт, хамгаалалт, цахим бүртгэлд оруулсан төрийн өмчийг улсын бүртгэлийн мэдээлэлтэй тулган баталгаажуулах, мэдээллийн санг бүрдүүлсэн эсэхт  хяналт шалгалт хийж, зөвлөгөө өгч ажилласан.