Сагсай сум “Тариаланчдын зөвлөгөөн” зохион байгууллаа.

“Тариаланчдын зөвлөгөөн” Сагсай сум 2022 онд нийт 165 га талбайд тариалалт хийхээс үүнд төмс 24 га, хүнсний ногоо 4 га,жимс жимсгэнэ 17 га, малын тэжээл 120 га тус тус тариалахаар төлөвлөж байна. Газар тариалангийн ажил эхлэх болсонтой холбоотой тариаланч иргэдэд Аймгийн Хүнс, хөдөө хөдөө аж ахуйн газрын дарга Б.Нургулан, газар тариалангийн үйлдвэрлэлийн технологи хариуцсан мэргэжилтэн Х.Бахыт, Мэргэжлийн хяналтын газрын ургамал хамгаалал, хорио цээрийн хяналтын улсын байцаагч Д.Роза нар оролцож тариаланч иргэдэд 2022 оны хаврын тариалалтын бэлтгэл ажлын талаар мэдээлэл өгч ажиллалаа.