Одоогийн байдлаар Аймгийн хэмжээнд 1942 толгой хээлтүүлэгч,7823 толгой хээлтэгчийг үзлэг ангилалтанд хамруулав.

“Малын генетик нөөцийн тухай хууль”-ийн холбогдох заалт, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх зорилгоор аймгийн нийт 365921 толгой малыг үзлэг ангилтанд хамруулан 136404 толгой малаар цөм сүрэг байгуулахаар аймгийн Засаг даргын захирамж гаргуулан 12 сумын Хөдөө аж ахуйн тасгийн мэргэжилтэн болон Мал үржүүлэг технологийн ажил үйлчилгээний 4 нэгжтэй гурвалсан гэрээ байгуулан ажиллаж байна. Хагас жилийн байдлаар Баяннуур,Алтанцөгц суманд шинээр Үржлийн үйлчилгээний нэгж байгуулсан.Одоогийн байдлаар Алтанцөгц,Цэнгэл сумын 1942 толгой хээлтүүлэгч,7823 толгой хээлтэгчийг үзлэг ангилалтанд хамруулж, 3647 толгой малаар цөм сүрэг байгуулан цөм сүргийн малыг ээмэгжүүлэн бүртгэлжүүлсэн.Аймгийн хэмжээнд хуц,ухны ялгалт 30%-тай явагдаж байна.