“Намрын ногоон өдрүүд” үзэсгэлэн худалдаа зохион байгуулагдахаар боллоо.

Өлгий сумын Засаг даргын 2022 оны 09-р сарын 06-ны өдрийн А/267 дугаар захирамжийн дагуу  үйл ажиллагааны хөтөлбөр, 2022 оны эдийн засаг нийгмийн зорилт, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлтийг нэмэгдүүлэх, тариалан эрхлэгч, ногоочдын төмс, хүнсний ногооны борлуулалтыг дэмжих ажлын хүрээнд хүнсний ногоо, сүү цагаан идээ, гар урлал үйлдвэрлэгчдийн бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдааг 2022 оны 09-р сарын 12-ны өдрөөс 10-р сарын 10-ны өдрийн хооронд аймгийн төв талбайд болно. Үзэсгэлэн худалдаанд оролцож байгаа худалдаа эрхлэгчдэд орчин тойрноо цэвэр байлгаж, хог тарихгүй байх, тогтоосон байршлаас бусад газарт ил задгай худалдаа наймаа эрхлэхгүй байхыг уриалж байна.