Намрын мод тариалалтын ажлыг зохион байгууллаа

Монгол Улсын Ерөнхийлөгчийн “Тэрбум мод” тарих үндэсний хөдөлгөөн, аймгийн Засаг даргын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан “Ногоон хөгжил-Эко аймаг” болгох зорилтын хэрэгжилтийг хангуулах зорилгоор байгууллагын хамт олон 2022 оны 10 дугаар сарын 14-ны өдөр Байгаль орчин, аялал жуулчлалын газрын “Ногоон төгөл паспорт” мод үржүүлгийн газарт 100 ширхэг улиас модны суулгац тарив.