МЭНДЧИЛГЭЭ

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарын нийт ажилтан, албан хаагчид, малчид, тариаланчид, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид баялаг бүтээгчид та бүхэнд ирж буй 2023 оны шинэ жилийн мэнд хүргэж, ирэх онд юу санасан есөн цагаан хүсэл тань сэтгэлчлэн бүтэж, эрүүл энх байж, урт удаан наслан салбарынхаа хөгжил, цэцэглэлтэнд үнэтэй хувь нэмэр оруулан амжилт бүтээл арвин байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.
Танан цагаан цас бударсан
Тансаг сайхан баяр ирлээ
Шинэ жилийн баярын
Шижигнэсэн мэндийг хvргэе
Шинэхэн бvхний эхлэл шинэ жил хаяанд ирлээ
Ирж буй шинэ оноо аз жаргал амжилт бүтээлээр дүүрэн угтаарай