Манай улс ноолуураас жилдээ 400-гаад сая $ олдог.

Дэлхийн нийт ноолуурын 45 хувийг дангаараа хангадаг улсын хувьд чамлалттай үзүүлэлт.
Тэгвэл 2024 оны 7 сарын 01-нээс зөвхөн самнасан ноолуур экспортод гаргах бодлогыг яамнаас явуулж, улмаар Засгийн газрын тогтоол гарсан. Ингэснээр 4000 орчим ажлын байр шинээр бий болох бөгөөд ноолуур самнаж гаргах үйлдвэрийн хүчин чадал ч 200 хувьд хүрээд байна.
Угаасан гэх түүхий ноолуурыг 48 $ оор гаргадаг бол самнаж шатлал ахиснаар 96 $ оор гаргана. Ингэснээр ноолуураас олох валют 2 дахин нэмэгдэнэ. Цаашид ээрэх утас, бэлэн хувцас гээд шатлан өргөжихөд 1,5-2 миллард $ өлхөн олох болно. Барууны улс орнууд монголын эко ноолуурыг хүчтэй сонирхож хөрөнгө оруулсаар байгаа.
Hermes, Chanel, Prado , Loro piana, Falconeri, Franco ferraro, Hyandai, Black gaot cashmere, Moon bat, Brodie, Denner cashmere London, Albee shop, Burberry г.м дэлхийн брэндүүд бүгд манай ноолуурын салбарт хөрөнгө оруулан хамтран ажиллаж байна. Өчигдөр Италичууд ноолууран утас гаргах томоохон үйлдвэр монголд хамтран байгуулах санал санаачилга гаргаж, ХХААХҮЯ дээр ажил хэрэгч уулзалт зохион байгуулагдлаа.
Хүрэн эдийн засаг бүхий экспортод,
ургуулж өсгөдөг ХХААХөнгөн үйлдвэрийн салбар л хүчтэй гэрэл гэгээ тусгах болно.