Мал төллөлт төл бойжилтын мэдээ

04 дүгээр сарын 28-ны өдрийн байдлаар төллөвөл зохих хээлтэгчийн 79.5 хувь буюу 760643 толгой мал төллөснөөс 13888 толгой төл хорогдож, гарсан төлийн 98,2 хувь буюу 746755 толгой төл мал бойжиж байна.
Мөн нийт хээлтэгчийн 0,3 хувь нь буюу 3744 толгой мал хээл хаясан дүн мэдээтэй байна. Цаг агаарын нөхцөл байдлын улмаас аймгийн хэмжээнд нийт малын 0,3 хувь буюу 8026 толгой мал зүй бусаар хорогдсон ба Булган, Дэлүүн, Сагсай сумдад хорогдол ихтэй байна