Зөв зөвд шударга зөв

Авлигатай тэмцэх газраас “Зөв зөвд шударга зөв” соён гэгээрүүлэх аяныг НҮБ-ын уриа, зорилттой уялдуулан зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд Авлигатай тэмцэх газрын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсээс Дотоод хэргийн Их сургуультай хамтран “Таны эрх, таны оролцоо: “Өнөөдрийг маргаашийн бахархал болгоё” соён гэгээрүүлэх өдөрлөгийг тус сургуулийн төгсөх дамжааны 500 гаруй оюутны дунд зохион байгууллаа.