“Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангаас хөнгөлөлттэй зээл олгох, сонгон шалгаруулах, дамжуулан зээлдүүлэх, эргэн төлүүлэх, хяналт тавих журам” болон ХХААХҮ-ийн Сайдын 2024 оны 01 дугаар сарын 15-ны өдрийн А/28 дугаар тушаалаар батлагдсан хөнгөлөлттэй зээл олгох Ерөнхий нөхцөл батлах тухай , чиглэлийн дагуу жижиг, дунд үйлдвэр, үйлчилгээ эрхлэгчийн төслийг хүлээн авах үйл ажиллагааг 01 дугаар сарын 24-ний өдрийн 08:30 цагаас 02 дугаар сарын 23-ны өдрийн 08:30 цаг хүртэл Төсөл хүлээн авах цахим системээр хүлээн авсан.
Төсөл хүлээн авах цахим системд Баян-Өлгий аймагт хэрэгжүүлэхээр нийт 27 аж ахуйн нэгж 3,649,409,160 төгрөгийн зээлийн хүсэлтээ баталгаажуулжээ.
Ирүүлсэн төслүүдэд журмын дагуу дөрвөн шатны үнэлгээ хийж, 8 аж ахуйн нэгж байгууллагын 1,189,870,900 төгрөгийн зээл хүссэн төсөл тэнцсэн бөгөөд аймгийн Засаг даргын 2023 оны А/423 дугаар захирамжаар батлагдсан дэд хороо шалгарсан 8 төслийг хэлэлцэж, эрэмбэлэн тус аймагт хуваарилсан эх үүсвэрт багтсан тэргүүн ээлжинд санхүүжүүлэх 6 төслийг шалгарууллаа.
Төслүүдийг салбараар нь авч үзвэл:
– Мах, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэх 1,
– Модон эдлэл үйлдвэрлэл 1,
– Хүүхдийн хувцас үйлдвэрлэл 1,
– Талх, нарийн боов үйлдвэрлэл 2
– Хог хаягдал боловсруулах үйлдвэрлэл 1 төсөл тус тус шалгаран холбогдох дээд байгууллагад хүргүүлэв.