Жижиг дунд үйлдвэрлэлийн зээл санхүүжүүлэх захирамж

ЖДҮ-ИЙН ХӨНГӨЛӨЛТТЭЙ ЗЭЭЛ -2023 ОН Баян-Өлгий аймагт энэ онд улсын төсвөөс 1,1 тэрбум төгрөгийн дүнтэй ЖДҮ-ийн хөнгөлөлттэй зээлийн санхүүжилт хуваарилагдсан. 2023 оны 02 сарын 9-ний өдрөөс 2023 оны 03 сарын 10-ны өдрийг дуустал төслийн зарыг явуулж 2,4 тэрбум төгрөгийн санхүүжилт хүссэн 24 төслийн материал цахим системд илгээснээс дэд хорооны шатанд 1071.4 сая төгрөгийн санхүүжилт бүхий 10 төсөл шалгаран үлдсэн. Аймгийн Засаг даргын А/263 дугаар захирамжаар байгуулсан төсөл сонгон шалгаруулах Дэд хорооны хурал 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хуралдаж дараах төслүүдийг дэмжсэн шийдвэр гаргалаа. Үүнд: Эрчимжисэн мал аж ахуйн чиглэлээр 362,20 сая төгрөг хүссэн 4 төсөл, Хүнсний ногооны зоорь барих чиглэлээр 173,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 2 төсөл, Хүлэмжийн аж ахуй чигэллэээр 294,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төсөл, Чацаргана боловсруулах чиглэлээр 99,2 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл 1 төсөл, Саван үйлдвэрлэх чиглэлээр 70,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн төсөл 1 төсөл, Оёдлын үйлдвэрийн чиглэлээр 70,0 сая төгрөгийн санхүүжилт хүссэн 1 төслийг тус тус дэмжлээ.