ЖИЖИГ, ДУНД ҮЙЛДВЭРИЙН ГАЗАР

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн санаачилсан “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Эх оронч худалдан авалт-Үндэсний үйлдвэрлэл-2023” арга хэмжээг 2023.03.03-ны өдөр зохион байгуулах гэж байна.
🇲🇳 Үзэсгэлэнд нийт 100 орчим үндэсний үйлдвэрлэгч, 50 гаруй төрийн байгууллагуудын төлөөлөл оролцох юм. Энэхүү үзэсгэлэнг зохион байгуулснаар төрийн худалдан авалтаар үндэсний үйлдвэрлэгчдээ дэмжих ажил эрчимжиж, олон баялаг бүтээгчдэд томоохон дэмжлэг үзүүлэх юм.
✅ Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Ерөнхий сайд байхдаа 2019 оныг эх оронч худалдан авалт хийх жил болгон зарлаж, төр томоохон худалдан авагчийн хувьд дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжин ажиллахыг уриалж байсан.
💯Үүний хүчинд олон компани хөл дээрээ зогсож, үйл ажиллагаагаа өргөжүүлсэн байдаг.
📣 Тэгвэл энэ ажлаа Монгол Улсын Төрийн тэргүүн болсны дараа үргэлжүүлж, илүү эрчимжүүлж эхэлсэн бөгөөд төрийн болон төрийн өмчит компаниудад ЕТГ-аас эх оронч худалдан авалт хийх тухай албан бичиг хүргүүлээд байна.