ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАРААНЫ ЖАГСААЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ

ДОТООДЫН ҮЙЛДВЭРЭЭС ХУДАЛДАН АВАХ ЧАНАР, СТАНДАРТЫН ШААРДЛАГА ХАНГАСАН БАРААНЫ ЖАГСААЛТЫГ ШИНЭЧИЛЛЭЭ
“Дотоодын үйлдвэрээс худалдан авах чанар, стандартын шаардлага хангасан барааны жагсаалт”-д шинээр 8 төрлийн бүтээгдэхүүнийг нэмж тусгуулсан. Үүнд:
 LED гэрэл, гэрэлтүүлэг, гудамжны гэрэлтүүлгийн шон, бүх төрлийн гэрэлтүүлэг, түүний сэлбэг материал болон дагалдах хэрэгсэл,
 Тусгай зориулалтын гутал,
 Гагнуурын арьсан хормогч,
 Яс боловсруулж үйлдвэрлэсэн нохой, муурын хоол,
 Малыг ялган тэмдэглэх хэрэгсэл,
 Лааны тос, парафин,
 Галын хор,
 Гагнуурын электрод зэрэг болно.
Мөн тус жагсаалтад 14 төрлийн бүтээгдэхүүнд нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд тусгуулаад байна.