Аймгийн ХХААГ-ын дарга Б.Нургулан аймгийн Засаг даргын захирамжийн хэрэгжилтийг хангуулах ажлын хүрээнд ОХУ-аас импортоор малын тэжээл оруулдаг компаниудын удирдлагуудтай уулзалт зохион байгуулж, малын тэжээлийн үнийн хөөргөдөл, хомсдол үүсгэхээс сэргийлэх зорилгоор хамтран ажиллах хариуцлагын гэрээ байгууллаа.